Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Говь-Алтайн залуучууд "Ажлын байрны нээлттэй өдөрлөг" зарлалаа

Дөрвөн жил суралцаж эзэмшсэн мэргэжлийнхээ дипломыг өвөртлөөд хүссэн ажилдаа орно гэдэг тийм ч амар зүйл биш. Тэгвэл Говь-Алтай аймгийн ЗДТГ, Говь-Алтай аймгийн

МЗ
Монголын Залуучуудын Холбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Говь-Алтайн залуучууд "Ажлын байрны нээлттэй өдөрлөг" зарлалаа
Говь-Алтайн залуучууд "Ажлын байрны нээлттэй өдөрлөг" зарлалаа. Зураг: МҮОНРТ

Дөрвөн жил суралцаж эзэмшсэн мэргэжлийнхээ дипломыг өвөртлөөд хүссэн ажилдаа орно гэдэг тийм ч амар зүйл биш. Тэгвэл Говь-Алтай аймгийн ЗДТГ, Говь-Алтай аймгийн Оюутан, Залуучуудын Ирээдүй-Алтай Холбоо, МЗХ-ны дэргэдэх Улаанбаатар хот дахь Говь-Алтай аймгийн Залуучуудын Холбоо хамтран оюутан залуус сургуулиа төгсөж, ажлын байрны сонголт хийн шийдвэр гаргах энэ чухал цаг үед ажлын байрны нээлттэй өдөрлөгийг жил бүр зохион байгуулсаар иржээ.

Энэ жилийн хувьд Монгол Улсын Засгийн газрын гишүүн Монгол Улсын Гадаад Хэргийн сайд Лүндэгийн Пүрэвсүрэнгийн дэмжлэгээр 2015 оны тавдугаар сарын 26-ны өдөр 16:00 цагт Гадаад Хэргийн Яаманд "Ажлын байрны нээлттэй өдөрлөг-2015" нэртэйгээр Говь-Алтай аймгийн нийт оюутан, залуучууд, төгсөгчдөд зориулан зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөгт одоогоор шилдэг 200 төгсөгч, 30 топ аж ахуйн нэгж компаниуд оролцохоо мэдэгдээд байгаа бөгөөд оролцохыг хүссэн аж ахуйн нэгж пүүс компаниудад ч нээлттэй аж.

Энэхүү өдөрлөгт оролцсоноор ажлын байранд зуучлуулах, нутгийнхаа оюутан залуучуудтай танилцах, хамтран бизнес эхлэх, шинэ бизнесийн санаа, дэмжлэг авах, оюутнууд зуны амралтаараа цагийн болон тогтмол ажил хийх, ажлын байрны ярилцлагад хэрхэн орох талаар зөвлөгөө авах зэрэг олон боломжийг зэрэг олгож байгаа аж.

Хуваалцах