“Говь фестиваль-2015” үзэсгэлэн худалдаа нээлтээ хийлээ
Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо “Говь фестиваль-2015” үзэсгэлэн худалдаа нээлтээ хийлээ.
Мэдээллийн алба

Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо “Говь фестиваль-2015” үзэсгэлэн худалдаа нээлтээ хийлээ. Орон нутгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, баялгийг бүтээж буй 13 сумын үйлдвэрлэгчид малчид, газар тариалан эрхлэгчид оролцож байна. Орон нутагт зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, сурталчлах, бизнес эрхлэгчдийн зах зээлийг өргөжүүлэх зорилгоор "Говь фестиваль" үзэсгэлэн худалдаа 2005 онд зохион байгуулагдаж эхэлснээс хойш 11 дэх жилээ амжилттай зохион байгуулж байна.
Мөн энэ жилийн үзэсгэлэн худалдаа нь малчдын малын үржлийг сайжруулах, өсвөрийн хээлтүүлэгчийг солих, борлуулах малын ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор “Шилмэл мал-2015” арга хэмжээ хамт болж байгаараа онцлогтой юм.


















