Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

”Говь” ХК-ийн урд замыг баасан гарагт нээнэ

Үйлдвэрийн гудамж буюу "Говь" ХК-ийн урд авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд Ажилчны гудамжны уулзвараас зүүн тийш төмөр замын гарц хүрэх 600 метр замын суурь хучилтыг хийгээд байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
”Говь” ХК-ийн урд замыг баасан гарагт нээнэ
”Говь” ХК-ийн урд замыг баасан гарагт нээнэ. Зураг: МҮОНРТ

Үйлдвэрийн гудамж буюу "Говь" ХК-ийн урд авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд Ажилчны гудамжны уулзвараас зүүн тийш төмөр замын гарц хүрэх 600 метр замын суурь хучилтыг хийгээд байна.

Тус хэсгээс зүүн тийш суурийн ажил явагдаж байгаа бөгөөд энэ сарын 13 буюу баасан гарагийн 20.00 цагт суурь хучилтыг бүрэн гүйцэтгэснээр замын хөдөлгөөнийг нээхээр болжээ. Үйлдвэрийн гудамжны нийт 2.2 км авто замын хучилтын ажлыг аравдугаар сарын 15-наас өмнө гүйцэтгэх ёстой аж.

Хуваалцах