Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Говь-Сүмбэр аймгийн засаг дарга ажлаасаа чөлөөлөгдлөө

Говь-Сүмбэр аймгийн Засаг дарга Л.Отгонжаргал өчигдөр ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Тодруулбал, Говь-Сүмбэр аймгийн ИТХ-аар дээрх шийвдэрийг гаргажээ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Говь-Сүмбэр аймгийн засаг дарга ажлаасаа чөлөөлөгдлөө
Говь-Сүмбэр аймгийн засаг дарга ажлаасаа чөлөөлөгдлөө. Зураг: МҮОНРТ

Говь-Сүмбэр аймгийн Засаг дарга Л.Отгонжаргал өчигдөр ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Тодруулбал, Говь-Сүмбэр аймгийн ИТХ-аар дээрх шийвдэрийг гаргажээ. Тус хуралдаанаар аймгийн засаг даргын эхний хагас жилийн ажлын биелэлт, төсвийн тодотгол,”Март дизайн” ХХК-ийн шинэ суурийн төлөвлөгөө зэрэг асуудлыг авч хэлэлцсэн байна. Улмаар энэ бүх асуудлын хүрээнд Аймгийн засаг Л.Отгонжаргалыг үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлж байна гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ.

Тус шийдвэрийг өнөөдөртөө багтаан аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга н.Батжаргал Ерөнхий сайд Н.Алтанхуягт албан бичгээр танилцуулах юм.

Түлхүүр үг:Говь-Сүмбэр аймгийн засаг дарга ажлаасаа чөлөөлөгдлөө
Хуваалцах