Говь, тал, хээрийн нутгаар хуурайшилт их байна
Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр буюу 2026 оны тавдугаар сарын 2-ны байдлаар говь, тал, хээрийн нутгаар хуурайшилт нэн их болон их түвшинд байна.
Баян-Өлгийн хойд, Увсын баруун хэсэг, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөлийн өмнөд хэсэг, Ховд, Булган, Хэнтий, Дорнодын нутгийн зарим газар, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатрийн нутгаар нэн их хуурайшилттай байна.
Төв, Сэлэнгийн нутгаар их хуурайшилттай, Увсын зүүн, Баянхонгорын хойд хэсэг, Ховд, Завхан, Хөвсгөл, Архангайн нутгаар дунд зэргийн хуурайшилттай байна.
Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.



















