Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Говь, тал, хээрийн нутгаар хуурайшилт их байна

Тиймээс халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байх, өнжмөл шар өвс болон хог хаягдлыг ил задгай шатаахгүй байх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Говь, тал, хээрийн нутгаар хуурайшилт их байна
Говь, тал, хээрийн нутгаар хуурайшилт их байна. Зураг: МҮОНРТ

Баян-Өлгий, Завхан, Хэнтийн хойд, Увс, Хөвсгөл, Төв, Сэлэнгийн баруун, Говь-Алтай, Дорноговь, Дорнодын өмнөд хэсэг, Ховд, Булганы нутгийн зарим газар, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Сүхбаатарын нутгаар нэн их хуурайшилттай байна.

Харин Хөвсгөл, Төв, Сэлэнгийн зүүн хэсгээр их хуурайшилттай, Баянхонгорын хойд хэсэг, Ховд, Завхан, Баянхонгорын зарим газраар дунд зэргийн хуурайшилттай байна.

Тиймээс халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байх, өнжмөл шар өвс болон хог хаягдлыг ил задгай шатаахгүй байх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

Хуваалцах