Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Говь талын нутгаар аагим халуун үргэлжилнэ

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр бороо орж, говь талын нутгаар аагим халуун үргэлжлэхийг анхааруулж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Говь талын нутгаар аагим халуун үргэлжилнэ
Говь талын нутгаар аагим халуун үргэлжилнэ. Зураг: МҮОНРТ

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр бороо орж, говь талын нутгаар аагим халуун үргэлжлэхийг анхааруулж байна.

2014 оны 07 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ

Төвийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн ихэнх хэсгээр бороо, баруун болон зүүн зүгийн нутгийн хойд, говийн нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун болон төвийн нутгаар баруунаас, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 19-24 хэм, Алтайн өвөр говь болон говь талын нутгаар 32-37 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:Үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 7-12 метр. 26-28 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 хэм дулаан, харьцангуй чийг 82 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Хуваалцах