Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Говийн зэрэглээ”-гийн Номингийн дүрд тоглосон жүжигчин Я.Оюунцэцэг

Сонирхуулж хэлэхэд "Говийн зэрэглээ"-гийн Номингийн дуу хоолойг хошин урлагийн ахмад жүжигчин, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Туяа хийсэн билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Говийн зэрэглээ”-гийн Номингийн дүрд тоглосон жүжигчин Я.Оюунцэцэг
"Говийн зэрэглээ”-гийн Номингийн дүрд тоглосон жүжигчин Я.Оюунцэцэг. Зураг: МҮОНРТ

"Говийн зэрэглээ” уран сайхны киноны Номингийн дүрд тоглосон жүжигчин Я.Оюунцэцэгийг эргэн дурсъя.

Янживын Оюунцэцэг 1960 онд Дархан хотод төржээ.

1980-1984 онд УБДС-ийн кино драмын ангийг жүжигчин мэргэжлээр төгссөн.

1984 оноос насан эцэстлээ буюу 1994 он хүртэл УДЭТ-т жүжигчнээр ажиллажээ.

1980 он "Говийн зэрэглээ" Номин

1983 он "Гарын таван хуруу" Сүрэн

1989 он "Мартагдсан дууль" Дуламсүрэн"

1989 он "Даль хагдрах цагаар" Сүнжид

1994 он "Монголжингоо" Нансалмаа эдгээр кинонд тогложээ.

Сонирхуулж хэлэхэд "Говийн зэрэглээ"-гийн Номингийн дуу хоолойг хошин урлагийн ахмад жүжигчин, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Туяа хийсэн билээ.

Я.Оюунцэцэг агсны шарилын чулуун дээр "Наддаа чи минь нар байлаа, Нартай хамт буцаад явлаа" гэж хань нь бичсэн байдаг гэнэ билээ.

Түүний нөхөр Л.Нямсүрэнг та бүхэн "Тань рүү нүүж явна" киноны Дарьсүрэнгийн дүрээр андахгүй мэдэх билээ. Мөн хадам аав нь гавьяат жүжигчин Л.Лувсан гуай юм.

Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Лувсан агсны хамт.

Авъяаслаг гэр бүлийн жүжигчидээрээ үзэгчид бид бахархсаар байх болно.

Хуваалцах