Говийн бүсийн аймгууд сургалтад хамрагдлаа
Засгийн газрын болоод орон нутгийн төр захиргааны байгууллагуудаас гаргасан тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийж, үнэлж дүгнэн тайлан гаргах үүргийг хяналт, шинжилгээ, үнэлгээний ажилтнууд гүйцэтгэдэг.
Мэдээллийн алба

Засгийн газрын болоод орон нутгийн төр захиргааны байгууллагуудаас гаргасан тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийж, үнэлж дүгнэн тайлан гаргах үүргийг хяналт, шинжилгээ, үнэлгээний ажилтнууд гүйцэтгэдэг.
Эдгээр ажилтнууд болоод төлөвлөлт, удирдлагыг хэрэгжүүлж ажилладаг мэргэжилтнүүд үүргээ биелүүлэх явцад анхаарах шинээр хэрэгжүүлж эхэлж байгаа дүрэм журам бий болсныг энэ долоо хоногт болсон говийн бүсийн сургалтаар мэдээлжээ. ЗГХЭГ, аймгийн ЗДТГ-ын хамтран зохион байгуулсан бүсийн сургалтад таван аймгийн 70 гаруй төрийн албан хаагч оролцжээ.
Төрийн удирдлагын чиг хандлага үр дүнд суурилсан байх ёстой, шалгуур үзүүлэлт сонгох арга зүй ч боловсронгуй байх ёстойг албаныхан хэлж байна. Хамгийн гол нь хяналт шинжилгээ үнэлгээний ажилтнууд Монгол Улсын Засгийн газар болон төр захиргааны байгууллагуудаас гарсан тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ үнэлэлт дүгнэлтийг үнэн бодитой сайн хийсэн тохиолдолд төрийн ажил төдий чинээ сайн явна гэж энгийн үгээр хэлж болох юм.
“Нотолгоонд суурилсан төлөвлөлт ба үр дүнд суурилсан удирдлага” сэдэвт бүсийн сургалтад ЗГХЭГ, ХШДАГ, Үндэсний статистикийн хороо, Эдийн засгийн хөгжлийн яамны төлөөлөл оролцсон бол Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Баянхонгор, Өмнөговь аймгийн төрийн албан хаагчид хамрагджээ.


















