Говийн бүсийн аймгуудын ахмадын спорт, урлагийн наадам эхэллээ
Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Ахмадын хороо, Төв халхын дуулалт жүжгийн театр хамтран зохион байгуулж буй Говийн бүсийн аймгуудын ахмадын спорт, урлагийн наадмын нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо. Наадамд Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр аймгийн 80 гаруй ахмад оролцож байна.
Мэдээллийн алба

Говийн бүсийн аймгуудын ахмадын спорт, урлагийн наадамд Ц.Сугир ахлагчтай 29 хүний бүрэлдэхүүнтэй Дундговь аймгийн баг, Монгол Улсын Гавьяат багш, Спортын мастер С.Адилбиш ахлагчтай 36 хүний бүрэлдэхүүнтэй Өмнөговь аймгийн баг, Л.Насанжаргал ахлагчтай 16 хүний бүрэлдэхүүнтэй Говьсүмбэр аймгийн баг тус тус оролцож спорт, урлагийн төрлөөр хоёр өдрийн турш өрсөлдөх юм.
Түүнчлэн спортын наадам нь волейбол, шатар, дартс, ширээний теннис, шагайн харваа гэсэн таван төрлөөр, урлагийн наадам нь гоцлол дуу, үндэсний хөгжим, ардын харилцаа дуу, бүжиг, язгуур урлаг гэсэн төрлүүдээр болох аж.