Говийн бүсийн аймгуудын эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулна
ДЭМБ-ын санхүүжилт, дэмжлэгтэйгээр орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд “хэнийг ч орхигдуулахгүй байх нь” сэдэвт бүсийн сургалтыг Дундговь аймгийн Эрүүл мэндийн газар зохион байгуулжээ.
Мэдээллийн алба

ДЭМБ-ын санхүүжилт, дэмжлэгтэйгээр орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд “хэнийг ч орхигдуулахгүй байх нь” сэдэвт бүсийн сургалтыг Дундговь аймгийн Эрүүл мэндийн газар зохион байгуулжээ.
Сургалтын эхэнд ДЭМБ-ын суурин төлөөлөгч Су Нюунт У хэлэхдээ анхан шатны сум, өрхийн эмнэлгээсээ эхлээд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэдэг болох хэрэгтэй. Хэдийгээр Монгол Улсын хүн ам тархай бутархай аж төрдөг ч гэлээ техник, технологийн дэвшлийг ашиглан явуулын хэлбэрээр шаардлагатай тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүлдэг байхыг хэнийг ч орхигдуулахгүй байх гэж ойлгож болно гэлээ.
Тус бүсийн сургалтын үр дүнд говийн бүсийн аймгуудын эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх стартеги төлөвлөгөөг гаргах бөгөөд уг төлөвлөгөөг эрүүл мэндийн бодлого, аймгийн үндсэн чиглэл, стратеги төлөвлөгөөтэй уялдуулан гаргах юм байна.


















