Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Говийн бүсийн асрамжийн газарт 20 өндөр настан амьдарч байна

Дорноговь аймгийн Говийн бүсийн ахмад настны асрамжийн газар нь 1990 онд байгуулагдсан бөгөөд тэжээн тэтгэх үр хүүхэдгүй, бие даан амьдрах чадваргүй, ганц бие ахмадуудыг асарч сувилах ажлыг өнөөг хүртэл гүйцэтгэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Говийн бүсийн асрамжийн газарт 20 өндөр настан амьдарч байна
Говийн бүсийн асрамжийн газарт 20 өндөр настан амьдарч байна. Зураг: МҮОНРТ

Дорноговь аймгийн Говийн бүсийн ахмад настны асрамжийн газар нь 1990 онд байгуулагдсан бөгөөд тэжээн тэтгэх үр хүүхэдгүй, бие даан амьдрах чадваргүй, ганц бие ахмадуудыг асарч сувилах ажлыг өнөөг хүртэл гүйцэтгэж байна. Одоогийн байдлаар асрамжийн газарт зургаан эмэгтэй, 14 эрэгтэй нийт 20 ахмад настан асран сувилуулж байна.

Асрамжийн газрын барилга нь 1950 онд эмнэлгийн зориулалтаар баригдсан барилга бөгөөд хуучирч асруулагч, ажилтнуудад хүнд нөхцөлд ажиллаж амьдарч байсан юм. Харин засвар үйлчилгээ хийлгэх асуудлыг тавьснаар НХҮЕГ-ын хөрөнгө оруулалтаар 29 сая төгрөгийг шийдвэрлүүлжээ. Барилгын засварын ажлыг “Айсуй хөгжил” ХХК нэгдүгээр сарын 3-ны өдрөөс эхлүүлэн хийж ажил дуусах шатандаа явж байна.

Хуваалцах