Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Говийн бүсийн Их хурд-2014” уралдаан болно

Монголын шашин соёлын нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, ууган зурхайч, Ламын гэгээний VIII дүр Данзанжамбалчойжишинэнин гэгээнтэн энэ сарын 12-ны өдөр төрөлх нутаг Баянхонгор аймагтаа морилохоор болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Говийн бүсийн Их хурд-2014” уралдаан болно
“Говийн бүсийн Их хурд-2014” уралдаан болно. Зураг: МҮОНРТ

Монголын шашин соёлын нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, ууган зурхайч, Ламын гэгээний VIII дүр Данзанжамбалчойжишинэнин гэгээнтэн энэ сарын 12-ны өдөр төрөлх нутаг Баянхонгор аймагтаа морилохоор болжээ.

Тэрбээр нийт сүсэгтэн олондоо зориулан ном айлдах бөгөөд мөн үеэр шашин соёлын арга хэмжээ болж, лам хуваргууд “Номгон” хайрханыг тахиж, буян хишгийн даллага авах юм байна.

Тус арга хэмжээ зуны эхэн сарын шинийн арван таван Бурхан багшийн их дүйчэн өдөр буюу зургаадугаар сарын 13-ны 10.00 цагт Түйн голын ширэг дээр болох аж. Дашрамд дуулгахад, Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний түүхт 375 жилийн ой, Ламын гэгээний VIII дүр Данзанжамбалчойжишинэнин гэгээнтэнд бат оршил өргөх ёслол, “Говийн бүсийн Их хурд-2014” хурдан морины уралдаан, даншиг наадам Баянхонгор сумд долоодугаар сарын 22-26-ны өдрүүдэд болно.

Түлхүүр үг:Баянхонгор
Хуваалцах