Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Говийн бүсийн V олимпиад болж байна

Монголын Математикийн холбоо, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Говийн бүсийн V олимпиад болж байна
Говийн бүсийн V олимпиад болж байна. Зураг: МҮОНРТ

Монголын Математикийн холбоо, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай “Цэгц билиг” сургууль хамтран Монгол Улсын Гавьяат багш Н.Өлзийн нэрэмжит XIX, Говийн бүсийн V олимпиадыг Дундговь аймгийн Мандалговь хотноо энэ сарын 18, 19-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Олимпиадад Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор аймгийн 5-12 дугаар ангийн 590 сурагч, 60 гаруй математикийн багш оролцож мэдлэг оюунаа сорин өрсөлдөж байна. Олимпиадын нээлтийн ажиллагааны үеэр Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ оролцогчдод амжилт хүсэн, цаашид тогтмол дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Дундговь аймгаас төрөн гарсан сурган хүмүүжүүлэгч, Монгол Улсын Гавьяат багш Н.Өлзий болон түүний шавь Н.Түвдэн, Ц.Уранчимэг, У.Жаргалсайхан нарын санаачилгаар 2001 онд анх удаа зохион байгуулсан бөгөөд түүнээс хойш 19 жил тасралтгүй зохиогдож Улаанбаатар хот болон бүсийн аймгуудын шилдэг оролцогчдын зорин ирж өрсөлддөг томоохон талбар болж хөгжжээ.

Энэхүү олимпиад нь Улаанбаатар хотын багуудыг нээлттэй оролцуулдаг хөдөөгийн ганц олимпиад гэдгээрээ нэр хүнд, чансаа зэрэглэлийн хувьд улсын хэмжээнд гуравдугаарт эрэмбэлэгддэг аж. Түүнчлэн бүсийн олимпиад нь улс орон даяар зэрэг болж буй юм.

Хуваалцах