Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Говийн чоно-2017” маргааш эхэлнэ

“Говийн чоно-2017” гамшгийн хор уршгийг арилгах уламжлалт олон улсын сургалт, дадлага сургууль тавдугаар сарын 1-5-ны өдрүүдэд Өмнөговь аймагт болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Говийн чоно-2017” маргааш эхэлнэ
“Говийн чоно-2017” маргааш эхэлнэ. Зураг: МҮОНРТ

“Говийн чоно-2017” гамшгийн хор уршгийг арилгах уламжлалт олон улсын сургалт, дадлага сургууль тавдугаар сарын 1-5-ны өдрүүдэд Өмнөговь аймагт болно.

Энэхүү дадлага сургуулийг Онцгой байдлын ерөнхий газар АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлалтай хамтран зохион байгуулах бөгөөд бэлтгэл, бэлэн байдлыг хангуулахаар хамтарсан ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна.

Тус ажлын хэсгээс дадлага сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд Өмнөговь аймгийн “Онцгой комисс”, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуй нэгж, байгууллагын албан хаагчдад “Гамшгийн менежмент”, “Газар хөдлөлтийн аюулгүй байдал”, “Гал түймрийн аюулгүй байдал” сэдвээр танхимын сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр удирдан явуулсан бөгөөд 440 гаруй албан хаагч хамрагдлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах