Говийн хоёр сумыг төвийн эрчим хүчний системтэй холбов
Эрчим хүчний яамнаас Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо сумыг төвийн эрчим хүчний системтэй холбож хямд үнэтэй эрчим хүчээр хангахаар болсон байна.
Мэдээллийн алба

Эрчим хүчний яамнаас Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо сумыг төвийн эрчим хүчний системтэй холбож хямд үнэтэй эрчим хүчээр хангахаар болсон байна.
Ханбогд, Баян-Овоо сумыг төвийн эрчим хүчний системд холбох ажлын хүрээнд нийтдээ 35 кВ-ын 5.1 км цахилгаан дамжуулах агаарын шугамыг “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хамт олон 20 хоногт хийж гүйцэтгэн өчигдөр ашиглалтад орууллаа.
Энэхүү барилга угсралтын ажилд шаардлагатай хөрөнгө болох 270 сая төгрөгийг Рио тинто групп, “Оюу толгой” ХХК санхүүжүүлж, хамтран ажилласан юм.
“Оюу толгой” ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо сумдын ард иргэдийг байнгын цахилгаан эрчим хүчээр хангахад үнэтэй хувь нэмэр оруулж өнгөрсөн хугацаанд нийтдээ 7.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэгийг үзүүлсэн аж.


















