Говьсүмбэр аймагт гамшгийн эрсдлийн тойм судалгаа хийнэ
Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах, гамшгийн эрсдлийн тойм судалгааг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн түвшинд хийж, эрсдлийн түвшинг анхан шатанд тодорхойлох зорилготой ОБЕГ-аас томилогдсон ажлын хэсэг Говьсүмбэр аймагт ажиллаж байна.
Мэдээллийн алба

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн гамшгийн эрсдлийг үнэлэх эрх зүйн орчны шинэчлэл, шинээр батлагдсан заавар, аргачлалын талаарх танхимын сургалтыг Говьсүмбэр аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсгийн гишүүдэд зохион байгуулж байна.
Сургалтын хүрээнд тус аймгийн гамшгийн эрсдлийн тойм судалгааг хийж, тус үнэлгээг үндэслэн аймгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.