Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Говьсүмбэр аймагт ЖДҮ-ийн төсөл сонгон шалгаруулалт явагдаж байна

Говьсүмбэр аймагт Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулалт болж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Говьсүмбэр аймагт ЖДҮ-ийн төсөл сонгон шалгаруулалт явагдаж байна
Говьсүмбэр аймагт ЖДҮ-ийн төсөл сонгон шалгаруулалт явагдаж байна. Зураг: МҮОНРТ

Говьсүмбэр аймагт Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулалт болж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар батлагдсан Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журмын дагуу төсөл сонгон шалгаруулах ажил зохион байгуулагдаж байна.

Улсын хэмжээнд Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлэн хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлийг олгох, экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин шинээр бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл олгохоор төсөл сонгон шалгаруулалтыг зарласан бөгөөд Говьсүмбэр аймагт 500 сая төгрөг хуваарилагдаж аймгийн Засаг даргын захирамжаар төсөл сонгон шалгаруулах дэд хороо байгуулагдан 9 чиглэлээр 29 иргэн 12 аж ахуй нэгжээс 2.9 тэрбум төгрөгийн төсөл хүлээн авлаа.

Засгийн газраас төсөл сонгон шалгаруулах чиглэлийг улсын хэмжээнд бүсэд хуваан баталсан бөгөөд Говьсүмбэр аймгийн хувьд Худалдаа, газар тариалан, сүлжмэл-оёдол, МАА, гай үржүүлэг, арьс нэхий элдэх үйрдвэр, Авто машин засвар үйлчилгээ, барилга модон эдлэл гэсэн чиглэлээр иргэд, аж ахуй нэгжээс төсөл ирүүлсэн байна.

Эх сурвалж: Говьсүмбэр аймгийн ЗДТГ

Хуваалцах