Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Говьсүмбэр аймагт оюутнууд эргүүл хийж эхэлжээ

Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтэс "Оюутан цагдаа" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Говьсүмбэр аймагт оюутнууд эргүүл хийж эхэлжээ
Говьсүмбэр аймагт оюутнууд эргүүл хийж эхэлжээ. Зураг: МҮОНРТ

Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтэс "Оюутан цагдаа" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Тус аймгийн политехникийн коллежийн оюутнууд эргүүл хийж, нийтийн хэв журмыг сахиулан урамшуулал авч байна. Ийнхүү оюутнууд хичээлийн бус цагаар эргүүл хийж цагдаагийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байгаа нь сайшаалтай гэж Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн тасгийн дарга н.Сүхтогоо болон Политехникийн коллежийн 3 дугаар курсийн оюутан н.Мөнхцогт нар ярьж байна.

Оюутан залуус болон иргэд нийтийн хэв журмыг сахиулах ажиллагаанд оролцсоноор гэмт хэргийн гаралт тодорхой хэмжээнд буурсан гэж холбогдох албаныхан мэдээллээ.

Хуваалцах