Говьсүмбэр аймагт "Төлөөлөгчдийн манлайлал" сургалт болж байна
УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь " төслийг хэрэгжүүлж байгаа юм.
Мэдээллийн алба

УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь " төслийг хэрэгжүүлж байгаа юм. Энэ ажлын хүрээнд өнөөдөр Говьсүмбэр аймгийн ИТХ, УИХ-ын Тамгын газрын дэмжлэгтэйгээр "Төлөөлөгчдийн манлайлал" сургалтыг эхлүүллээ. Сургалтад тус аймгийн болон сумдын ИТХ-ын төлөөлөгчид, тэргүүлэгчид, нарийн бичгийн дарга нар гээд 100 хувь хамрагдаж байна. Сургалт хоёр өдөр үргэлжилнэ.





















