Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Говьсүмбэр аймгийн 2020 оны төсөв батлагдлаа

Тус аймгийн ИТХ-ын хуралдаанаар аймгийн суурь орлогыг 19.6 тэрбум, зарлагыг 19.6 тэрбум, тусгай зориулалтын шилжүүлгийг есөн тэрбум төгрөг байхаар төлөвлөжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Говьсүмбэр аймгийн 2020 оны төсөв батлагдлаа
Говьсүмбэр аймгийн 2020 оны төсөв батлагдлаа. Зураг: МҮОНРТ

Говьсүмбэр аймгийн ИТХ-ын ээлжит 15 дугаар хуралдаан болж, аймгийн эдийн засаг нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл болон ирэх оны орон нутгийн төсвийг хэлэлцэн баталлаа.

Тус аймгийн ИТХ-ын хуралдаанаар аймгийн суурь орлогыг 19.6 тэрбум, зарлагыг 19.6 тэрбум, тусгай зориулалтын шилжүүлгийг есөн тэрбум төгрөг байхаар төлөвлөжээ. Аймгийн боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хамгаалал, газрын харилцааны салбарын нийт үйл ажиллагааны зардлыг 2019 оныхоос 1830.7 саяар нэмэгдүүлж, аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2210.3 төгрөгөөр бүтээн байгуулалтын ажил хийхээр тусган нийт 9481 сая төгрөг байхаар тус тус баталлаа.

2019 онд томоохон бүтээн байгуулалтын ажлууд болох 100 ортой аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинэ барилга, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн барилга, Сүмбэр сумын 640 хүүхдийн суудалтай хоёрдугаар сургуулийн барилга, тавдугаар цэцэрлэгийн 150 хүүхдийн хоёр өргөтгөлийн барилгын ажлыг эхлүүлжээ. Эдгээр бүтээн байгуулалтыг 2020 онд ашиглалтанд оруулахаар улсын төсөвт тусгуулсан бөгөөд ажлын явц 50-70 хувьтай явагдаж байгаа гэнэ.

Хуваалцах