Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин оношлогдлоо

Шүлхий нь богино хугацаанд өргөн уудам нутгийг хамран тархаж, тэмээ, үхэр, сарлаг, хонь, ямаа, гахай, буга, зээр зэрэг салаа туурайтныг өвчлүүлдэг вирусын гоц халдварт өвчин юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин оношлогдлоо
Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин оношлогдлоо. Зураг: МҮОНРТ

Шүлхий нь богино хугацаанд өргөн уудам нутгийг хамран тархаж, тэмээ, үхэр, сарлаг, хонь, ямаа, гахай, буга, зээр зэрэг салаа туурайтныг өвчлүүлдэг вирусын гоц халдварт өвчин юм.

Манай оронд шүлхий өвчин 2015 онд Ховд аймгийн Булган, Баян Өлгий Алтай, Буянт, Бугат, Сүхбаатар аймгийн Уулбаян суманд оношлогдож байсан.

Говьсүмбэр аймгаас 2016 оны 07 дугаар 17-ны өдөр дээж ирүүлж, УМЭАЦТЛ-т хийсэн шинжилгээгээр шүлхий өвчин оношлогдсон бөгөөд 07 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар нэг голомтод 41 үхэр өвчилж, нэг үхэр үхсэн байна.

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх А, О хэвшлийн 2 цэнэт вакцины улсын нөөцөөс Говьсүмбэр аймгийн ХХААГ-т 214,3 литр вакцин хүргэх ажлыг 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулж, Сүмбэр сумын нийт 12494 үхэр, Малх багийн 82150 хонь, ямаа, нийт 94644 толгой мал хамруулахаар ажиллаж байна.

Төв аймгийн Баян, Баянжаргалан сумдын эрсдэлтэй 32 өрхийн 32 238 толгой мал вакцинжуулахаар 66.4 л вакциныг мөн хүргүүлж вакцинжуулалтыг эхлүүлээд байна.

Шүлхий өвчний сэжигтэй дээжийг Олон улсын лавлагаа лабораторит илгээж, оношийг баталгаажуулах, Говьсүмбэр аймагтай хил залгаа аймаг, сумдын малд шүлхийн халдварын тархалтыг тандах зорилгоор дээж цуглуулах, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисын нөөц яаралтай бүрдүүлэх ажлуудыг төлөвлөн ажиллаж байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ, МАЛ ЭМНЭЛЭГ ҮРЖЛИЙН ГАЗАР

Хуваалцах