Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Говьсүмбэр аймгийн V сургуулийг шинэ тоног төхөөрөмжөөр хангав

Говьсүмбэр аймгийн үндэсний V сургуулийг энэ сарын 5-ны өдөр шинэ сандал, ширээ, гал тогооны тоног төхөөрөмжүүдээр хангасан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Говьсүмбэр аймгийн V сургуулийг шинэ тоног төхөөрөмжөөр хангав
Говьсүмбэр аймгийн V сургуулийг шинэ тоног төхөөрөмжөөр хангав. Зураг: МҮОНРТ

Говьсүмбэр аймгийн үндэсний V сургуулийг энэ сарын 5-ны өдөр шинэ сандал, ширээ, гал тогооны тоног төхөөрөмжүүдээр хангасан байна. Тодруулбал, тус сургуульд БСШУ-ны яамны хөрөнгө оруулалтаар 340 хүүхдийн цоо шинэ сандал, ширээ, сургуулийн гал тогоонд гурил зуурагч, мах хэрчигч машин, аяга таваг угаагч, ариутгагч, нэг ээлжиндээ 380 бууз жигнэх жигнүүр, өндөр хүчин чадлын цахилгаан зуух зэргээр хангаж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлжээ.

Шинэ тоног төхөөрөмж угсрах болоод Улаанбаатараас татаж авчрах тээврийн хөлсийг сурагчдын эцэг, эх гаргасан байна.

Хуваалцах