Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Говьсүмбэрийн залуус чууллаа

Монголын Залуучуудын Холбоо V их хурлаа угтан 21 аймгийнхаа залуустай уулзаж, тэдний санаа бодлыг сонсохын зэрэгцээ ээлжит чуулганыг зохион байгуулж байгаа. Энэ удаагийн чуулган энэ сарын 3-нд Говьсүмбэр аймагт боллоо. Чуулганд 130 гаруй залуу оролцож, өөрсдийн санал хүсэлтээ илэрхийлэн улмаар залуу

МЗ
Монголын Залуучуудын Холбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Говьсүмбэрийн залуус чууллаа
Говьсүмбэрийн залуус чууллаа. Зураг: МҮОНРТ

Монголын Залуучуудын Холбоо V их хурлаа угтан 21 аймгийнхаа залуустай уулзаж, тэдний санаа бодлыг сонсохын зэрэгцээ ээлжит чуулганыг зохион байгуулж байгаа.

Энэ удаагийн чуулган энэ сарын 3-нд Говьсүмбэр аймагт боллоо. Чуулганд 130 гаруй залуу оролцож, өөрсдийн санал хүсэлтээ илэрхийлэн улмаар залуучуудын холбооныхоо тэргүүлэгчийг сонгожээ.

Ингээд аймгийн залуучуудын холбооны тэргүүлэгчээр Д. Сүрэнжав сонгогдож 17 тэргүүлэгч гишүүн, хяналтын зөвлөлийн 3 гишүүн сонгожээ.

Шинээр сонгогдсон аймгийн тэргүүлэгч гишүүд аймгийнхаа залуучуудын холбооны үйл ажиллагааг улам идэвхтэй үргэлжлүүлж, амжилттай ажиллахаа онцолжээ.

Хуваалцах