Говьсүмбэрийнхэн туршлага судлав
Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Батдэлгэрээр ахлуулсан баг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцлоо.
Мэдээллийн алба

Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Батдэлгэрээр ахлуулсан баг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцлоо. Тэднийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга Б.Ганбаатар хүлээн авч 2014 онд хэрэгжүүлсэн болон энэ оны бүтээн байгуулалтын ажлуудын талаар мэдээлэл өгөв.
Мөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын иргэдэд үйлчлэх төв байрны “Нэг цонхны үйлчилгээ”-ний нэр төрлийг нэмснээр иргэддээ төрийн үйлчилгээг чирэгдэлгүй авах боломж бүрдүүлсэн тухай болон 15 дугаар хорооны үйл ажиллагаатай танилцууллаа.
Ийнхүү нутгийн захиргааны байгууллагууд хамтран ажилласнаар албан хаагчид харилцан бие биенээсээ суралцаж, иргэдэд үзүүлэх үйлчилгээндээ давуу талыг тусган хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаа юм.


















