Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Говьсүмбэрт 10 иргэн хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтээ ирүүлжээ

Говьсүмбэр аймгийн хэмжээнд хүүхэд харах үйлчилгээг эрхлэх хүсэлтэй 10-н иргэн саналаа ирүүлж мөн сургалтад хамрагдаад байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Говьсүмбэрт 10 иргэн хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтээ ирүүлжээ
Говьсүмбэрт 10 иргэн хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтээ ирүүлжээ. Зураг: МҮОНРТ

Говьсүмбэр аймгийн хэмжээнд хүүхэд харах үйлчилгээг эрхлэх хүсэлтэй 10-н иргэн саналаа ирүүлж мөн сургалтад хамрагдаад байна. Хэдийгээр аймгийн хэмжээнд сургууль цэцэрлэгийн хүртээмж сайжирч, байгаа ч сургуулийн өмнөх боловсролын гадна 300-гаад хүүхэд байна.

Шинэ оны эхний өдрөөс орон даяар хэрэгжиж эхэлсэн. Хүүхэд харах үйлчилгээний хуультай холбогдуулан энэ үйлчилгээг эрхлэх хүсэлтэй иргэдэд зориулсан сургалтууд хийгдэж байна. Говьсүмбэр аймгийн хэмжээнд 2-5 насны 1700 хүүхэд байгаагаас 300-гаад хүүхэд цэцэрлэгийн гадна үлджээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтэй 2000 гаруй иргэн сургалтад хамрагдаж байна. Хүүхэд харах үйлчилгээ эрхэлснээр орон нутагт ажлын байр нэмэгдэж, хүүхдээ харан гэртээ сууж байсан тухайн өрхийн орлого нэмэгдэх боломж бүрдэх юм.

Хуваалцах