Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Говьсүмбэрт ноос, ноолуурын үйлдвэр нээгдлээ

Энэ үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор олон иргэн ажлын байраар хангагдахаас гадна орон нутагт зах зээлийн үнээс хямд, чанартай бүтээгдэхүүн хийх боломж бүрдсэнийг тус үйлдвэрийнхэн ярьж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Говьсүмбэрт  ноос, ноолуурын үйлдвэр нээгдлээ
Говьсүмбэрт ноос, ноолуурын үйлдвэр нээгдлээ. Зураг: МҮОНРТ

Говьсүмбэр аймагт ноос, ноолуур боловсруулж, хямд өртгөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэллээ. Энэ үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор олон иргэн ажлын байраар хангагдахаас гадна орон нутагт зах зээлийн үнээс хямд, чанартай бүтээгдэхүүн хийх боломж бүрдсэнийг тус үйлдвэрийнхэн ярьж байна.

Гэхдээ тэд өмнө нь аймгийнхаа малчдаас түүхий эдийг нь худалдан авдаг байсан бол өдгөө нэгдэж үйлдвэр байгуулжээ. Иймд дээрх аймгийн малчид нь аймаг, сумынхаа арьс, махны ченжийн гарыг харалгүйгээр энэхүү үйлдвэрт очдог болсон байна. Ялангуяа говийн ямааны ноолуур баруун аймгийнхаас илүү чанартай, ширхэг сайтай байдаг. Түүнчлэн зүүн аймаг руу явахад Говьсүмбэрийн төвөөр дайрдаг болохоор худалдан авахад амар гэнэ.

Өнөөдрийн байдлаар тус үйлдвэр 15 хүн ажиллаж байна. Цаашдаа үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал 50 орчим хүнийг ажлын байраар хангах боломжтой аж. Хамгийн гол нь энэ үйлдвэрийн бүх өртөг орон нутагтаа бүтээгдэж, тэндээ шингэж үлдэнэ гэдгийг онцолж байлаа.

Хуваалцах