“Гоё тараг”-ны талаар Витафит группээс мэдэгдэл хийлээ
“Гоё тараг”-ийг БНХАУ-аас оруулж ирдэг гэсэн мэдээлэл худал гэдгийг Витафит группээс мэдэгдлээ. Хэнтий аймгийн Өлзийт тосгоны "Атарчандгана" сүүний фермийн сүүгээр эх орондоо үйлдвэрлэдэг юм байна.
Мэдээллийн алба

“Гоё тараг”-ийг БНХАУ-аас оруулж ирдэг гэсэн мэдээлэл худал гэдгийг Витафит группээс мэдэгдлээ. Хэнтий аймгийн Өлзийт тосгоны "Атарчандгана" сүүний фермийн сүүгээр эх орондоо үйлдвэрлэдэг юм байна. Энэхүү таргийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байгаа “Оргил хүнс” компани Витафит группийн охин компани аж. Одоогийн байдлаар өглөө сүү, хоёр төрлийн тараг үйлдвэрлэж улсад жилд 1.4 тэрбум төгрөгийн татвар төлдөг гэнэ.
Энэ асуудлаар “Оргил хүнс” компанийн гүйцэтгэх захирал Н.Батзаяатай ярилцсанаа хүргэж байна.


















