Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гоё, үнэтэй зааланд бэлтгэл хийснээрээ булчинтай болохгүй ээ

Аливаа зүйлийг хийхэд сэтгэл, хүсэл тэмүүлэл хамгийн чухал.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гоё, үнэтэй зааланд бэлтгэл хийснээрээ булчинтай болохгүй ээ
Гоё, үнэтэй зааланд бэлтгэл хийснээрээ булчинтай болохгүй ээ. Зураг: МҮОНРТ

Бодибилдингийнхэн түүнийг Насаа нэрээр нь андахгүй биз ээ. Тэрбээр биеийнхээ булчинг энэ зэрэгт хүргэсэн түүхээ фэйсбүүк хуудсаараа хуваалцсан байна. Тодруулбал, “Аливаа зүйлийг хийхэд сэтгэл, хүсэл тэмүүлэл хамгийн чухал. Фитнесст явах мөнгөгүй байхдаа гэрийнхээ хашаанд турникт суурилуулахын зэрэгцээ энд тэндээс хүнд төмөр цуглуулж өргөдөг байлаа. Мөн гар дээрээ сунайх, үсрэлт байнга хийх, өглөө босоод цээжээ хүйтэн усаар шавших зэрэг дасгал хийнэ. Түүнчлэн чөлөөт бөхийн секцэнд явдаг байлаа. Харин 2010 оноос бодибилдингийн спортоор тууштай хичээллэхээр мистер Л.Баянхүү багшид шавь орсон. Багш маань “Бодибилдинг бол мөнгөтөй, завтай хүний л хийдэг ажил" гэж хэлсэн. Одоо бодох нь ээ яасан үнэн үг вэ. Тухайн үед тэр үг надад хүнд санагдсан. Намайг албаар “унтраах” гэж байна гэж бодсон. Гэхдээ надад хүсэл маш их байсан болохоор "би чадна" гэж хэлсэн. Хоол, амралт, нэмэлт тэжээл хангалттай байвал гоё биетэй болоход тун их нөлөөлдөг юм билээ. Гэвч би тэр үед нь зөвхөн бэлтгэлээ л сайн хийвэл болох юм шиг санадаг байлаа. Гэхдээ би хийсэн. Та ч бас чадна” гэжээ.

Хуваалцах