Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

GPS систем суурилуулж эхэллээ

Зам, тээврийн яамны харьяа холбооны хиймэл дагуулын системд суурилсан дэвшилтэт технологи бүхий Тээврийн удирдлага, хяналтын төвийнхөн хот хоорондын зоригч тээврийн хэрэгслүүдэд GPS систем суурилуулж эхэллээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
GPS систем суурилуулж эхэллээ
GPS систем суурилуулж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Зам, тээврийн яамны харьяа холбооны хиймэл дагуулын системд суурилсан дэвшилтэт технологи бүхий Тээврийн удирдлага, хяналтын төвийнхөн хот хоорондын зоригч тээврийн хэрэгслүүдэд GPS систем суурилуулж эхэллээ.

Одоогоор 400 гаруй автобусанд GPS суурилуулаад байгаа бөгөөд аймаг бүрт тээврийн хэрэгслийн удирдлагын төв байгуулж байна.Операторууд системд холбогдсон тээврийн хэрэгслийн жолоочтой холбогдон замын байдал, хэдэн км цагийн хурдтай явааг мэдээлэх юм.

Тээврийн удирдлага, хяналтын төвд бүртгэлтэй хот хоорондын зорчигч тээврийн 1000, улс хоорондын ачаа тээврийн 7000 орчим тээврийн хэрэгсэлд ийм хянах төхөөрөмж суурилуулахаар төлөвлөжээ.

Хуваалцах