Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“GRAND EXPO-2014” Үндэсний бизнес фестивалийн санал асуулга энэ сарын 10-нд дуусна

Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэнгээс зохион байгуулж буй Grand Expo-2014 Үндэсний Бизнес Фестивалийн санал асуулга үргэлжилж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“GRAND EXPO-2014” Үндэсний бизнес фестивалийн санал асуулга энэ сарын 10-нд дуусна
“GRAND EXPO-2014” Үндэсний бизнес фестивалийн санал асуулга энэ сарын 10-нд дуусна. Зураг: МҮОНРТ

Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэнгээс зохион байгуулж буй Grand Expo-2014 Үндэсний Бизнес Фестивалийн санал асуулга үргэлжилж байна.

Дөрөв дэхь удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү бизнес фестивальд нэрээ дэвшүүлж, санал асуулгад хамрагдагсдын тоо эрс өсжээ. Бизнесийн салбар бүрт амжилт гаргасан шилдэг аж ахуйн нэгжүүдийг олон нийтийн санал асуулга, мэргэжлийн экспертүүдийн дүгнэлтээр шалгаруулан орон даяар бүх л хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр зарлан сурталчилдгаараа төслийн давуу тал оршдог.

Монголын бизнесийн салбарын грандуудыг тодруулах санал асуулга энэ сарын 10-нд дуусна. Хэрэглэгч та “Grand Expo 2014” төслийн хамтран зохион байгуулагч бөгөөд албан ёсны Цахим хуудас www.zone.mn сайтад зочилж дэмжиж байгаа компаниуддаа саналаа өгөөрэй.

Энд дарж дэмжиж буй байгууллагадаа саналаа өгнө үү.

Хуваалцах