Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“GRANDEXPO-2015”-ын санал асуулга эхэллээ

Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэнгээс зохион байгуулдаг GRAND EXPO үндэсний бизнес фестивалийн санал асуулга эхэллээ. 2008 онд санаачилсан уг төслийн агуулга

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“GRANDEXPO-2015”-ын санал асуулга эхэллээ
“GRANDEXPO-2015”-ын санал асуулга эхэллээ. Зураг: МҮОНРТ

Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэнгээс зохион байгуулдаг "GRAND EXPO" үндэсний бизнес фестивалийн санал асуулга эхэллээ. 2008 онд санаачилсан уг төслийн агуулга жил бүр өөрчлөгддөг. "GRANDEXPO-2015" наадам нь "Шинэ брэнд, шинэ технологи, шинэ үйлчилгээ" уриан дор салбар, номинаци тус бүр дэхь хэрэглэгчдийн таашаалд нийцсэн шинэ брэнд, шинэ технологи, шинэ үйлчилгээг нэрлэх юм.

Бизнесийн бусдаас ялгагдах онцлог, давуу талыг харуулдаг шинэ контентийг ийнхүү онцолсноороо хэрэглэгчийн сонголтыг илүү хялбар болгож, бизнесийн агуулгыг төдийчинээ тодотгож буйгаараа давуу талтай аж.

Шинэ брэнд үйлдвэрлэж, шинэ технологи нэвтрүүлж, шинэ үйлчилгээ үзүүлж буй компани бүр санал асуулганд оролцож, нэрээ дэвшүүлэх эрхтэй. Шинэ үйлчилгээг таашаагч хэрэглэгчид ч дэмжиж буй компаниа нэр дэвшүүлэх бололцоотой юм байна.

Хуваалцах