Грассрүүтс сургалт Увс аймагт үргэлжилж байна
МХБХ болон Увс аймгийн ЗДТГ, БТСХ, Увс аймгийн хөлбөмбөгийн холбоо болон Боловсролын газар хамтран зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

МХБХ-ны Техникийн хэлтсийн грассрүүтс багш болон дасгалжуулагчийн сургалт Увс аймгийн төв Улаангомд зохион байгуулагдаж байна.
Сургалт энэ сарын 7-9-ны хооронд үргэлжлэх бөгөөд Увс аймгийн хөлбөмбөгийн холбооны гишүүд, хөлбөмбөг сонирхогчид болон 14 сумын ЕБС-ийн биеийн тамирын багш нарын нийт 20 оролцогч хамрагджээ.
МХБХ болон Увс аймгийн ЗДТГ, БТСХ, Увс аймгийн хөлбөмбөгийн холбоо болон Боловсролын газар хамтран зохион байгуулж байна.
Тус сургалтын сургагч багшаар АХБХ-ны А зэрэглэлтэй дасгалжуулагч Б.Гарьдмагнай, АХБХ-ны “B” зэрэглэлтэй дасгалжуулагч Б.Анар нар ажиллаж буй.


















