Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Грек дүрвэгчдийн урсгалыг зохицуулах хүчин чармайлтаа нэмэгдүүлэв

Грекийн эрх баригчид Европын холбооны бусад гишүүн орны дэмжлэгтэйгээр цагаач дүрвэгчдийн урсгалыг зохицуулах хүчин чармайлтаа нэмэгдүүлж байна

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Грек дүрвэгчдийн урсгалыг зохицуулах хүчин чармайлтаа нэмэгдүүлэв
Грек дүрвэгчдийн урсгалыг зохицуулах хүчин чармайлтаа нэмэгдүүлэв. Зураг: МҮОНРТ

Грекийн эрх баригчид Европын холбооны бусад гишүүн орны дэмжлэгтэйгээр цагаач дүрвэгчдийн урсгалыг зохицуулах хүчин чармайлтаа нэмэгдүүлж байна. Энэ онд Грект очсон дүрвэгчийн тоо 750 мянга давсан талаар тус улсын Эргийн хамгаалалтын албаныхан мэдээлж байна. Европын холбоог зорьсон цагаач дүрвэгчдийн 80 гаруй хувь нь Шенгений хилд Грекээр дамжин нэвтэрсэн гэх тооцоо гарсан юм. Үүнтэй холбоотойгоор Грекийг хилээ муу хамгаалж, цагаач дүрвэгчдийн урсгалыг зохицуулах үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй байна гэх шүүмжлэл сүүлийн үед гарах болжээ. Иймээс Грекийн Засгийн газар дүрвэгчдийг бүртгэлжүүлэх ажлаа хурдасгахын тулд өдөрт 2 мянган дүрвэгч бүртгэх хүчин чадалтай төв хоёрыг нэмж байгуулан, ирэх саруудад ашиглалтад оруулна гэдгээ мэдэгдлээ. Үүнээс гадна Грекийн эргийн хамгаалалтыг сайжруулахад Европын хилийн Фронтекс агентлаг дэмжлэг үзүүлж байгаа юм. Өнгөрсөн намар Европын холбоо гишүүн орнууддаа цагаач дүрвэгчдийг тэнцвэртэй хуваан байршуулах төлөвлөгөөг баталсан. Гэвч энэ төлөвлөгөөний хэрэгжилт удааширч, Грек улс дангаараа олон мянган дүрвэгчийг орогнуулсан хэвээр байгааг тус улсын эрх баригчид хэлж байна.

Хуваалцах