Грек улс эмэгтэй ерөнхийлөгчтэй боллоо
Грекийн парламентын гишүүд Төрийн зөвлөлийн даргаар ажиллаж байсан Екатерина Сакелларопулуг Ерөнхийлөгчөөр сонгоод байна. Парламентын 300 гишүүний 261 ийнх нь саналаар тэрээр Грекийн анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.
Мэдээллийн алба

Грекийн парламентын гишүүд Төрийн зөвлөлийн даргаар ажиллаж байсан Екатерина Сакелларопулуг Ерөнхийлөгчөөр сонгоод байна. Парламентын 300 гишүүний 261-ийнх нь саналаар тэрээр Грекийн анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.
Шинэ Ерөнхийлөгч ирэх 3 дугаар сарын 13-нд тангаргаа өргөж үүрэгт ажилдаа орох юм байна. Грект төрийн болон улс төрийн өндөр алба хашдаг эмэгтэйчүүдийн тоо түүхэндээ л бага байсан. Өнөөдөр л гэхэд л засгийн газрын гишүүний 18 суудлын 17-г нь эрэгтэйчүүд эзэлдэг. Тиймээс анх удаагаа Төрийн тэргүүнээр эмэгтэй хүн сонгогдсоныг онцолж байгааг Ассошэйтэд прессийнхэн тэмдэглэж байна.
Грект Ерөнхийлөгч 5 жилээр сонгогддог. Гэхдээ Улс төрийн бүх эрх мэдэл Ерөнхий сайдын гарт төвлөрдөг. Грекийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Екатерина Сакелларопулу нь өдгөө 63 настай. Хуульч, эрх зүйч мэргэжилтэй. Ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө мөн л Төрийн зөвлөл буюу Грекийн захиргааны дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сард Төрийн зөвлөл буюу Грекийн захиргааны дээд шүүхийн анхны эмэгтэй даргаар сонгогдон ажиллаж байсан. Түүний нэрийг Ерөнхийлөгчид дэвшүүлснийг Грекийн эрх баригч Шинэ ардчилал болон сөрөг хүчний 2 намынхан дэмжиж байгаагаа илэрхийлж байсан юм.


















