Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Грек улс “Ковид-19” цар тахлын эсрэг шинэ арга хэмжээ авна

Грекийн Эрүүл мэндийн яам “Ковид-19” цар тахлын тархалттай тэмцэхээр вирусний эсрэг хорио цээрийн шинэ арга хэмжээ авахаа мэдэгдээд байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Грек улс “Ковид-19” цар тахлын эсрэг шинэ арга хэмжээ авна
Грек улс “Ковид-19” цар тахлын эсрэг шинэ арга хэмжээ авна. Зураг: МҮОНРТ

Грекийн Эрүүл мэндийн яам “Ковид-19” цар тахлын тархалттай тэмцэхээр вирусний эсрэг хорио цээрийн шинэ арга хэмжээ авахаа мэдэгдээд байна.

Энэ хүрээнд хөл хорионы дэглэмээ чангатгаж “Ковид-19”-ийн эсрэг вакцинд хамрагдаагүй иргэдэд хязгаарлалт тогтоохоор болжээ. Тодруулбал, вакцинд хамрагдаагүй хувийн болон төрийн байгууллагын ажилтан, алба хаагчдыг долоо хоногт нэг удаа өөрсдийнх нь зардлаар шинжилгээнд хамруулахаар болжээ.

Харин боловсрол, аялал жуулчлал, нийтийн хоолны газар, үзвэрийн танхим, кино театр бүхий олон хүнтэй харилцдаг салбарын ажилтнуудад долоо хоногт 2 удаа шинжилгээ өгөх шаардлага тавих юм байна.

Хуваалцах