Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Грекэд парламентад суудалтай байсан намыг гэмт бүлэглэл хэмээн буруутгалаа

Грекэд парламентад суудалтай байсан улс төрийг анх удаагаа гэмт бүлэглэл хэмээн шүүхээс зарласан байна. "Алтан үүр" хэмээх хэт барууны намтай холбоотой шүүх хуралдаан 2015 оноос үргэлжилж байгаа юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Грекэд парламентад суудалтай байсан намыг гэмт бүлэглэл хэмээн  буруутгалаа
Грекэд парламентад суудалтай байсан намыг гэмт бүлэглэл хэмээн буруутгалаа. Зураг: МҮОНРТ

Грекэд парламентад суудалтай байсан улс төрийг анх удаагаа гэмт бүлэглэл хэмээн шүүхээс зарласан байна. "Алтан үүр" хэмээх хэт барууны намтай холбоотой шүүх хуралдаан 2015 оноос үргэлжилж байгаа юм. Тухайн үед фашизмыг эсэргүүцэгч хөгжимчин Павлос Фиссасагийн амь насанд халдсан хэрэг гарсны дараа тус намын удирдагчдыг шүүх хурал эхэлсэн юм.

Афин хотын апелляцийн шүүхийн гадна цугласан олон тус намыг гэмт бүлэглэл хэмээн үзсэн шийдвэрийг талархан хүлээн авч байгаагаа илэрхийлцгээж байлаа. Тус улсын Ерөнхий сайд Кириакос Мицотакс энэ шийдвэрийг нацистуудыг парламентаас хөөн зайлуулсан ардчиллын ялалт хэмээн тодорхойлж байгаагаа илэрхийлсэн байна. Hөгжимчний эцэг Такис Фиссас шүүхийн шийдвэрийг сонсоод талархаж буйгаа илэрхийлсэн ч гэмт этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцно гэж хүлээж найдаж байгаагаа мэдэгдсэн байна.

Фашизмыг эсэргүүцэгч хөгжимчний аминд халдсан хэрэгт "Алтан үүр" намын гишүүн Иоргос Рупакиасийг буруутгасан юм. Мөн тус намын удирдагчдыг шууд бусаар буруутай хэмээн үзэж байгаа юм. Шүүхийн гадна болсон фашизмыг эсэргүүцэгчдийн жагсаалд зүүний намуудын төлөөлөл болсон 20 гаруй мянган хүн оролцсон байна. мөн тэдэнтэй үйлдвэрчний эвлэлийнхэн, энгийн иргэд ч нэгдсэн байлаа.

Хуваалцах