Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Грекийн эрэг орчим 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөв

Газар дундын тэнгисийн хэсэг-Ионы тэнгис дагуу буюу Грекийн эрэг орчим 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлж, бага хэмжээний цунами болж магадгүй гэсэн анхааруулга өгч байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Грекийн эрэг орчим 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөв
Грекийн эрэг орчим 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөв. Зураг: МҮОНРТ

Газар дундын тэнгисийн хэсэг-Ионы тэнгис дагуу буюу Грекийн эрэг орчим 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлж, бага хэмжээний цунами болж магадгүй гэсэн анхааруулга өгч байна.

Өчигдөр өглөө болсон газар хөдлөлийн төв нь далайн гүний 16.6 км-т байж, жуулчид ихээр ирдэг Закинф аралд хүрсэн байна. Эхний мэдээллүүдээр ноцтой хохирол байхгүй ч арлын цөөн тооны байшин барилгад нуралт үүсчээ.

Мөн Закинф арлын өмнөд хэсэгт байдаг нэг жижиг арал дээрх 13 дугаар зууны үеийн сүм хийдийн цамхаг газар хөдлөлтөд өртсөн ч хохирлын хэмжээ тодорхойгүй байна.

Грекийн өмнөд эрэг дагуу болсон энэ удаагийн газар хөдлөлийн хүч Мальт, Ливи, Итали, Македон, Албани, Босни, Болгар, Турк гэсэн найман улсад мөн мэдрэгджээ.

Европ-Газар дундын тэнгис судлалын төвөөс бага хэмжээний цунами болж, хэдэн цаг үргэлжилж магадгүй хэмээн анхааруулсан. Мөн нутгийн иргэдийг цунами ажиглахаар эрэг рүү явахгүй байхыг зөвлөж байна.

Хуваалцах