Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Грекийн хил дээр цугласан дүрвэгчдийг сайн дураараа буцахад нь 2 мянган евро өгнө

Европын холбоо пүрэв гарагт Грек улстай гэрээ байгуулж, тус улсын хил дээр цуглаад байгаа дүрвэгчдийн тоог цөөлж, таван мянга орчим хүнийг нутаг буцаах зорилгоор санхүүгийн тусламж үзүүлэхээр болсон байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Грекийн хил дээр цугласан дүрвэгчдийг сайн дураараа буцахад нь 2 мянган евро өгнө
Грекийн хил дээр цугласан дүрвэгчдийг сайн дураараа буцахад нь 2 мянган евро өгнө. Зураг: МҮОНРТ

Грекийн хил дээр цугласан дүрвэгчдийг сайн дураараа буцахад нь хоёр мянган евро өгнө. Европын холбоо пүрэв гарагт Грек улстай гэрээ байгуулж, тус улсын хил дээр цуглаад байгаа дүрвэгчдийн тоог цөөлж, таван мянга орчим хүнийг нутаг буцаах зорилгоор санхүүгийн тусламж үзүүлэхээр болсон байна.

Ингэхдээ нэг сарын хугацаанд сайн дугаараа буцах хүмүүст хоёр мянган евро өгнө гэж зааснаас гадна зөвхөн нэгдүгээр сарын 1-нээс өмнө Грекийн хил дээр цугласан дүрвэгчид түр хугацааны энэ хөтөлбөрт хамрагдах боломжтой гэж Европын холбооны Дотоод хэргийн асуудал эрхэлсэн бүрэн эрхэт төлөөлөгч Йлва Йоханссон ярьсан байна.

Харин хоёрдугаар сарын 28-нд Турк Европ руу нэвтрэх дүрвэгчдэд боломж олгож, Грек руу гардаг хилээ нээснээс хойш ирсэн хүмүүст хамаарахгүй гэнэ. Одоогоор Грекээс Европ руу нэвтэрдэг гол гарц болох Эгийн тэнгис дэх Грекийн таван арал дээр байгуулсан дүрвэгчдийн хуаранд 37 мянган хүн байна.

Албаны хүний хэлснээр Европын холбооны гишүүн 7 улс тэдгээр дүрвэгчдээс 1600-г нь хүлээн авах боломжтой гэж мэдэгдээд байна. Гэвч ингэж дүрвэгчдийг хүлээж авах бэлтгэл хангалтгүй байна. Мөн дутагдалтай байгаа цагаачлалын асуудлаарх нэгдсэн бодлогыг боловсруулах талаар ажиллаж байгаа юм байна. Ирэх дөрөвдүгээр сард төлөвлөгөөгөө танилцуулна гэж албаны хүн мэдэгджээ.

Хуваалцах