Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Грекийн нийслэлд ой хээрийн түймэр ойртжээ

Цаг агаарын хэт халалтаас үүдэлтэй ой хээрийн түймэр Туркээс гадна Грек, Албани, Итали зэрэг орнуудад асаж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Грекийн нийслэлд ой хээрийн түймэр ойртжээ
Грекийн нийслэлд ой хээрийн түймэр ойртжээ. Зураг: МҮОНРТ

Цаг агаарын хэт халалтаас үүдэлтэй ой хээрийн түймэр Туркээс гадна Грек, Албани, Итали зэрэг орнуудад асаж байна. Туркийн хөрш Грекийн нутагт мягмар гарагт эхэлсэн ой хээрийн түймэр тэр оройдоо нийслэл Афин хотын хойд бүсэд ойртон ирсэн байна.

Иймд Грекийн гал унтраах алба гал унтраахад ус цацах зориулалттай нисэх онгоц, нисдэг тэрэгнүүдээ дайчлан гаргажээ. Грект цаг агаар сүүлийн 20 гаруй жилд байгаагүй хэт халж байгаагаас ой хээрийн бүсэд түймэр ассан юм байна. Түймэр Афин хотын хойд шигүү ойн бүсэд тулж ирсэн учир өчигдрөөс тус бүсийн олон зуун оршин суугч гэр орноо орхин дүрвэж эхэлжээ. Газар дундын тэнгисийн зүүн бүс нутгаар цаг агаар сүүлийн өдрүүдэд хэт халж, Афин хотын зарим хэсэгт 42 хэм хүрч халж байгаа аж.

Грекийн засгийн газар түймэр унтраахад нь дэмжлэг үзүүлэхээ Туркийн талд илэрхийлсэн байсан ч нийслэлд нь ойрхон түймэр дэгдсэн учир дэмжлэг үзүүлж чадахгүй боллоо гэдгээ Анкарад мэдэгджээ. Мөн цаг агаарын хэт халалтын улмаас Хорват, Хойд Македони зэрэг улсуудад ой хээрийн түймэр асаж байна.

Хуваалцах