Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ГССҮТ, БНСУ-ын “Goodgang-nam” эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах, Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч А.Сэргэлэнхад тэргүүтэй удирдлагын баг БНСУ-ын Бусан хотын “Goodgang-nam” эмнэлэгт зочилж, хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ГССҮТ, БНСУ-ын “Goodgang-nam” эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
ГССҮТ, БНСУ-ын “Goodgang-nam” эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Зураг: МҮОНРТ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах, Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч А.Сэргэлэнхад тэргүүтэй удирдлагын баг БНСУ-ын Бусан хотын “Goodgang-nam” эмнэлэгт зочилж, хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Энэ хүрээнд тус эмнэлгийн Мэдрэлийн мэс засал, Нурууны төвийн үйл ажиллагаатай танилцаж, тусламж үйлчилгээний нэр төрөл, зохион байгуулалт болон сүүлийн үеийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн ашиглалт, эрүүл мэндийн системийн талаар сонирхсон байна.

ГССҮТ-өөс өнгөрсөн тавдугаар сард хийсэн уулзалтаар тус эмнэлэгт Яаралтай тусламжийн тасгийн их эмч Г.Отгонтөгс богино хугацааны сургалтад хамрагдсан бөгөөд мэдрэлийн мэс заслын дэвшилтэт арга техник, өвчтөн төвтэй эмнэлгийн систем, эмчилгээний арга туршлагыг эх орондоо нэвтрүүлэхээр зорьж буй юм.

Хамтын ажиллагааны дагуу цаашид “Goodgang-nam” эмнэлэгтэй хамтран телемедицин (цахим зөвлөн туслах үйлчилгээ)-ээр дамжуулан алсын зайн оношилгоо эмчилгээ хийх, үзлэг оношилгоо болон мэс засал, сургалт зохион байгуулах зэргээр үйл ажиллагаагаа өргөжүүлж, рентген оношилгооны эмч мэргэжилтнийг ойрын хугацаанд сургаж чадавхжуулахаар болсон байна гэж Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээллээ.

Хуваалцах