Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ГССҮТ-ийн эмч нар улаан бүсэд мэс засал хийлээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн гавал, тархины гэмтлийн тасгийн эмч нар улаан бүсэд, “Ковид-19”-ийн халдвараар оношлогдсон 51 настай өвчтөний тархины эдийн доторх цусан хураа авах төрөлжсөн мэргэжлийн мэс заслыг цаг алдалгүй амжилттай хийжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ГССҮТ-ийн эмч нар улаан бүсэд мэс засал хийлээ
ГССҮТ-ийн эмч нар улаан бүсэд мэс засал хийлээ. Зураг: МҮОНРТ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн гавал, тархины гэмтлийн тасгийн эмч нар улаан бүсэд, “Ковид-19”-ийн халдвараар оношлогдсон 51 настай өвчтөний тархины эдийн доторх цусан хураа авах төрөлжсөн мэргэжлийн мэс заслыг цаг алдалгүй амжилттай хийжээ.

Дээрх хүнд өвчтэй иргэнд мэс заслын тусламж үйлчилгээг тархины мэс заслын тасгийн их эмч, мэдрэлийн мэс засалч Э.Энхтүвшин, Ц.Эрдэнэ, мөн “Ковид-19”-ийн тасагт ажиллаж байгаа 7 дугаар багийн их эмч А.Амгаасэд, мэдээгүйжүүлгийн эмч Н.Оюунчимэг, сувилагч Адъяасүрэн, Мөнхтулга нар хамтран үзүүлсэн байна.

Хуваалцах