Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ГССҮТ-ийн эмч нарт хариуцлага тооцох үндэслэл байхгүй

ГССҮТ-ийн эмч, ажилтнууд тус эмнэлгийн даргаар Ц.Энхбаярыг томилсныг эсэргүүцэж жагсаал цуглаан зохион байгуулж байгаа.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ГССҮТ-ийн эмч нарт хариуцлага тооцох үндэслэл байхгүй
ГССҮТ-ийн эмч нарт хариуцлага тооцох үндэслэл байхгүй. Зураг: МҮОНРТ

ГССҮТ-ийн эмч, ажилтнууд тус эмнэлгийн даргаар Ц.Энхбаярыг томилсныг эсэргүүцэж жагсаал цуглаан зохион байгуулж байгаа. Эмч нар өнөөдөр энэ талаар албан ёсны мэдээлэл хийлээ. Тэд "Ц.Энхбаяр даргын томилгоог нэн даруй цуцлахгүй бол тэмцлийн хэлбэрээ эрчимжүүлнэ. Мөн ГССҮТ-ийн 250 гаруй ажилтан, албан хаагч өөрсдийн хүсэлтээр ажлаас халагдах өргөдөл өгнө" гэдгээ мэдэгдлэ. Мөн эмч нарын энэ үйлдлийг эсэргүүцсэн “Эрүүл мэнд, иргэний хяналт, шинжилгээний зөвлөл” ТББ-ынхан ажил хаясан эмч нарт хариуцлага тооцох хүсэлтийг Эрүүл мэндийн сайд Н.Удвалд хүргүүлсэн ч хариуцлага тооцох эрхзүйн үндэслэл байхгүйг хэллээ. Учир нь эмч, ажилтнууд есдүгээр сарын 26-нд ажил хаялт зохион байгуулсан ч яаралтай мэс заслыг хийсэн. Мөн 27-нд өмнөх болон тухайн өдөр төлөвлөсөн 20 гаруй мэс заслыг хийсэн байна.


Хуваалцах