ГССҮТ-ийн захирлыг өнөөдөр шалгаруулна
ГССҮТ-ийн захирлын сонгон шалгаруулалт өнөөдөр болно. Шалгаруулалт дөрөв дэх удаагаа болох гэж байгаа бөгөөд шалгаруулалтад оролцогчдын материалыг энэ сарын 12-ныг хүртэл хүлээн авчээ.
Мэдээллийн алба

ГССҮТ-ийн захирлын сонгон шалгаруулалт өнөөдөр болно. Шалгаруулалт дөрөв дэх удаагаа болох гэж байгаа бөгөөд шалгаруулалтад оролцогчдын материалыг энэ сарын 12-ныг хүртэл хүлээн авчээ.
ГССҮТ-ийн эмч нарын шаардлагаар өнгөрсөн жилийн аравдугаар сард Эрүүл мэндийн сайдын зөвлөл хуралдаж, 2013 оны наймдугаар сард ГССҮТ-ийн даргаар томилогдоод байсан Ц.Энхбаярыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Улмаар эмнэлгийн шинэ даргыг томилох хүртэл Ц.Энхбаяр нь даргын албыг үргэлжлүүлэн хашиж байгаа юм.


















