ГССҮТ-ийн захирлын албан тушаалд А.Мөнхтайван тэнцлээ
Эрүүл мэндийн яамны дэргэдэх төрийн албаны зөвлөлөөс томилсон комисс Гэмтэл, согог судлалын үндэсний төв болон Дорнод аймаг дахь Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн захирлын албан тушаалд томилогдох иргэний сонгон шалгаруулалтыг энэ сарын 12-17-ны өдрүүдэд зохион байгуулж, дүнгээ гаргалаа.
Мэдээллийн алба

Сонгон шалгаруулалтаар ГССҮТ-ийн захирлын албан тушаалд өрсөлдсөн Адьяагийн Мөнхтайван 86.1 оноо, Дорнод аймаг дахь БОЭТ-ийн захирлын албан тушаалд өрсөлдсөн Дэндэвийн Должин 83.5 оноогоор тэнцлээ. Төрийн албаны зөвлөлийн журмын дагуу албан тушаалд томилох асуудлыг Эрүүл мэндийн сайд шийдвэрлэх юм.
А.Мөнхтайван өмнө нь Хавдар судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байжээ.