ГССҮТ “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өөр 1000 гаруй иргэнийг үзлэг, зөвлөгөө мэдээлэлд хамруулжээ
Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгооны ач холбогдлыг таниулах зорилгоор Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулсан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэг оношилгоо хийж, зөвл
Мэдээллийн алба

Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгооны ач холбогдлыг таниулах зорилгоор Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулсан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэг оношилгоо хийж, зөвлөгөө мэдээлэл түгээж ажиллалаа.
“Нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамир”, “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг”, “Уламжлалт анагаах ухаан” зэргээр нийт гурван өдрийн турш үргэлжилсэн энэхүү үйл ажиллагааны хүрээнд 1000 гаруй иргэнийг үзлэг, зөвлөгөө мэдээлэлд хамруулсан байна.

Тухайлбал, ГССҮТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн албанаас иргэд, олон нийтэд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг таниулах, осол гэмтэл, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, амьдралын зөв дадал хэвшлийг бий болгох, эрүүл мэндийн боловсрол олгох зөвлөгөө, мэдээллийг нийт 450 хүнд хүргэжээ. Үүнд:
Хүүхдийн аюулгүй байдлыг хангах, автомашинд зөв тээвэрлэх (Хүүхдийн суудал, суудлын бүсний зөв хэрэглээ)-ний талаар
Хамгаалах хэрэгсэл буюу малгай, хамгаалалтын хэрэгслийн зөв хэрэглээ, ач холбогдлыг таниулах

Зам тээврийн осол
Скүүтер, цахилгаан дугуй, мопед
Түлэгдэлт
Хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлт г.м (брошур, видео шторк) зэрэг багтсан байна.
Мөн ГССҮТ-ийн Статистик, тандалт судалгааны албаны дарга Б.Түмэн-Өлзий улсын хэмжээнд осол, гэмтлийн өнөөгийн байдлын талаар танилцуулга мэдээлэл хийлээ. Түүнчлэн ГССҮТ-ийн эмч мэргэжилтнүүд нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоог нийт 965 хүнд хийсэн.

Ясны сийрэгжилт -420
Үений эхо үзэж, зөвлөгөө өгөх -184
Толгой, нурууны гэмтлийн мэс заслын эмчийн зөвлөгөө -82
Яс, үений эмгэгийн эмчийн зөвлөгөө -170
Гар сарвууны гэмтлийн мэс заслын эмчийн зөвлөгөө -61
Түлэгдэлтийн гэмтлийн эмчийн зөвлөгөө -48 хүн хамрагджээ.


















