Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ГССҮТ шинэ хагалгаа нэвтрүүллээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ХННГСТасгийн хамт олон Сээр-Бүсэлхийн түвшингийн хугарлуудад хагас далд аргаар хөнөөл багатай хугарлыг хадаж бэхлэх мэс заслын арга шинээр нэвтрүүллээ.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ГССҮТ шинэ хагалгаа нэвтрүүллээ
ГССҮТ шинэ хагалгаа нэвтрүүллээ. Зураг: МҮОНРТ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ХННГСТасгийн хамт олон Сээр-Бүсэлхийн түвшингийн хугарлуудад хагас далд аргаар хөнөөл багатай хугарлыг хадаж бэхлэх мэс заслын арга шинээр нэвтрүүллээ. Хөнөөл багатай мэс заслыг гадаадад өндөр үнэтэй имплантаар хийдэг бол бидний боловсруулсан энэхүү арга хямд өртөг бүхий мэс заслын арга юм.

Тухайн мэс залын хувьд:

- Шарх бага үүснэ
- Мэс заслын хугацаа богино
- Мэс залын үеийн цус алдалт бага
- Ор хоног бага
- Мэс заслын дараах өвдөлт зовиур бага
- Мэс заслын дараах нөхөн сэргэх процесс хурдан
- Өдөр тутмын хэвийн үйл ажиллагааны сэргэлт хурдан учир амьдралын чанарт өндөр үр дүнтэйгээр нөлөөлнө.

Хуваалцах