Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ГССҮТ: Өвдөгний тойгийн төрөлхийн мултралыг дурангийн аргаар засах эмчилгээг нэвтрүүллээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүүхдийн мэс заслын тасгийн хамт олон Монголд анх удаа зүүн өвдөгний төрөлхийн тойгийн мултралыг дурангийн аргаар засах мэс заслыг амжилттай хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ГССҮТ: Өвдөгний тойгийн төрөлхийн мултралыг дурангийн аргаар засах эмчилгээг нэвтрүүллээ
ГССҮТ: Өвдөгний тойгийн төрөлхийн мултралыг дурангийн аргаар засах эмчилгээг нэвтрүүллээ. Зураг: МҮОНРТ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүүхдийн мэс заслын тасгийн хамт олон Монголд анх удаа зүүн өвдөгний төрөлхийн тойгийн мултралыг дурангийн аргаар засах мэс заслыг амжилттай хийлээ.

Тус баг бүрэлдэхүүнд Хүүхдийн мэс заслын тасгийн их эмч Д.Бат-Эрдэнэ, Д.Оюунжаргал, Х.Ганзориг, Н.Нямсүрэн болон Мэс засал, мэдээгүйжүүлгийн тасгийн их эмч Б.Батцэцэг, мэдээгүйжүүлгийн сувилагч Б.Цэцгээ, мэс заслын сувилагч Б.Ганжаргал, М.Дуламсүрэн, Ү.Пэрмаа нар багтсан байна.

Хүүхдийн гэмтэл согогийн нийгэмлэгийн эмч нарын хувьд уг эмчилгээний шинэ технологийг тусламж үйлчилгээнд нэвтрүүлснээр төрөлхийн болон олдмол согог засах мэс заслын арга улам боловсронгуй болж, хөнөөл багатай, үр дүнтэй, үйлчлүүлэгчдэд зовуурь шаналал багатай, эдгэрэлтийн явц богино байх зэрэг олон давуу талтай гэж Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээллээ.

Хуваалцах