Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ГССҮТ яаралтай тусламжийн чиглэлээр БНСУ-ын Yuhan их сургуультай хамтарч ажиллана

БНСУ-ын улсын Yuhan их сургуулийн захирал Eunyoung Chang тэргүүтэй удирдлагын баг энэ сарын 16-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцаж, яаралтай тусламжийн чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ГССҮТ яаралтай тусламжийн чиглэлээр БНСУ-ын Yuhan их сургуультай хамтарч ажиллана
ГССҮТ яаралтай тусламжийн чиглэлээр БНСУ-ын Yuhan их сургуультай хамтарч ажиллана. Зураг: МҮОНРТ

БНСУ-ын улсын Yuhan их сургуулийн захирал Eunyoung Chang тэргүүтэй удирдлагын баг энэ сарын 16-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцаж, яаралтай тусламжийн чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Хамтарч ажиллах санамж бичигт ГССҮТ-ийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг болон БНСУ-ын улсын Yuhan их сургуулийн захирал Eunyoung Chang нар гарын үсэг зурсан бөгөөд хоёр талын үйл ажиллагааны талаар санал солилцож, авч хэрэгжүүлэх ажлуудаа төлөвлөсөн байна.

Тухайлбал, ГССҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдийг яаралтай тусламжийн чиглэлээр БНСУ-ын улсын Yuhan их сургуульд сургаж чадавхижуулах, харилцан туршлага солилцох, тус сургуулийн эмч, оюутнуудаас бүрдсэн баг бүрэлдэхүүн ГССҮТ-д ирж сургалт хийх, хамтарсан үйл ажиллагаа зохион байгуулах зэргээр олон улсын дэвшилтэт арга технологиос хуваалцаж, мэдлэг дадлагыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаар боллоо гэж Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ.

Хуваалцах