Гуантанамогийн шоронг хаана
Терроризмд сэжиглэгдсэн хүмүүсийг хорьж байгаа Гуантанамогийн шорон руу нэмж хоригдол явуулахыг АНУ-ын эрх баригчид огтхон ч төлөвлөгөөгүй байна гэж Төрийн департаментийн төлөөлөгч Мари Харф сэтгүүлчдэд мэдээлэв.
Мэдээллийн алба

Терроризмд сэжиглэгдсэн хүмүүсийг хорьж байгаа Гуантанамогийн шорон руу нэмж хоригдол явуулахыг АНУ-ын эрх баригчид огтхон ч төлөвлөөгүй тухай Төрийн департментийн төлөөлөгч Мари Харф сэтгүүлчдэд мэдээлэв.
Терроризмд сэжиглэгдэн баривчлагдсан хүмүүсийг сүүлийн өдрүүдэд дээрх шорон руу илгээсэн эсэх талаар асуусан сэтгүүлчийн асуултад ”Ямар ч хоригдлыг нэмж Гуантанамо руу илгээхгүй байх бодлого баримталж байна” гэж Харф хариулжээ.

Хүний эрхийн хамгаалагчдаас хүний эрхийг зөрчдөг гэж үзэж байгаа энэ шоронг хаах санаатай байгаагаа Цагаан ордон өмнө нь ч мэдэгдэж байсан.

.jpg)


















